Геодези, Усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-аас ус зайлуулах шугам тавихтай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө буюу "ТБД Андууд"-ын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн түр хаах болжээ.
Тус авто замыг маргааш буюу энэ сарын 06-ны 07.00 цагт нээх юм. Түүнчлэн Хан-Уул дүүрэг, 75 дугаар сургуулийн баруун талын авто замыг өнөөдрийн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл түр хаана. Тус хэсэгт БСШУЯ-ны захиалгаар “Нишин” ХХК нь дулааны шугамын ажил хийж гүйцэтгэх аж. Энэ хугацаанд иргэдийг бусад авто замаар зорчихыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас анхааруулав.