Цаг үеийн мэдээ

"WORLD CUP FIBA 3x3 U23" насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ланжоу хотод болж байна. Урд хөршид 10 сарын 2-ноос 6- ны хооронд зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай эмэгтэй шигшээ баг гайхалтай тоглолт үзүүлж шигшээ наймд шалгарлаа. 
 
Манай охидууд эхлээд Румыны багт 21:22 хожигдсон ч Ираны багийг 21:15, өнөөдөр Германы багийг 13:11, Угандын багийг 19:17-гоор хожлоо.  Ялангуяа Германтай хийсэн тоглолтод Г.Минжин нэмэлт цагт гайхалтай шидэлт хийн багаа ялалтанд хүргэсэн юм. Энэхүү тэмцээнд манай  эрэгтэй, эмэгтэй багууд хэсэг ахалж тоглосон билээ. Эрэгтэй шигшээ баг маань эхний хоёр тоглолтод Нидерланд, Сербид хожигдож, Литва, БНСУ-ын багуудыг буулган авлаа. 
Маргааш эмэгтэй баг маань Белорусь улсын багтай тоглох хуваарьтай байна. 

МУ-ын Эрэгтэй шигшээ баг:
А. Ананд,
Ч. Ихбаяр,
Г. Ган-Эрдэнэ,
Б. Алтангэрэл.

МУ-ын Эмэгтэй шигшээ баг:
О. Хулан
М. Цэрэнлхам
Г. Минжин
Б. Ариунцэцэг

Ерөнхий дасгалжуулагч
С. Тулга,
Дасгалжуулагч:
С. Төгсжаргал, Г. Ундрах.

Монгол Улсын Үндэсний шигшээ багуудын Ерөнхий дасгалжуулагч С.Тулга Tulga Tlg Tulga Sukhbaatar, U23 насны багийн дасгалжуулагч С.Төгсжаргал Tugsjargal Sambuu, Г.Ундрах Undrah Ganbold нарт баяр хүргэж амжилт хүсье

Монгол Улсынхаа Залуучуудын шигшээ багууддаа Дэлхийн аваргад нь амжилт хүсье!