Цаг үеийн мэдээ

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 10-р сарын ээлжит барилдаанд 416 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр 9 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, сумын заан Ц.Чинзориг үзүүрлэв. Бумбаярын хувьд анх удаа МБӨ-нд болдог сумын цолтнуудын барилдаанд түрүүлсэн бол Чинзориг заан хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. Их шөвөгт Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням, Увс аймгийн Ховд сумын харьяат, сумын заан Г.Эрдэнэтогтох нар шалгарав.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таны сурталчилгаа