Цаг үеийн мэдээ

Энэ сарын 3-наас хойш угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 27 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь  4 иргэн амь насаа алдсан хэрэг гараад байгаа билээ. Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлж байна.

Хордлогын тусламж үйлчилгээг 28 хүнд үзүүлж, 15 хүн хэвтэн эмчлүүлснээс одоогийн байдлаар 8 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа. Тус эмнэлэгт одоогоор таван хүн биеэ эмчлүүж байна. Харин Эх нялхаст хоёр хүүхэд эмчлүүлж байгаагаас 16 настай нэг хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа ажээ. ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Таны сурталчилгаа