Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд "Бридж" группийн нэрэмжит "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. 2019-2020 оны улирлын нээлтийн барилдаанд Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх хүч үзсэнээс Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Чинчулууны Хөхчирэнгэр начин түрүүллээ. Үзүүрт Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Хүрэл-Очирын Гантулга начин шалгарлаа