Цаг үеийн мэдээ

Тайландын Паттая хотноо өнгөрөгч сард болсон Дэлхийн АШТ-нд амжилттай оролцож хүрэл медаль( М.Анхцэцэг) хүртсэн Монголын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний дараа шууд АНУ-ыг зорьж, тус улсын хүндийг өргөлтийн холбооны урилгаар Сан Диего хотноо хамтарсан бэлтгэл хийсэн билээ.
Хамтарсан бэлтгэл дууссаны дараа аравдугаар сарын 4-6-нд болсон Олимпийн эрхийн ( bronze level) оноо олгох " San Diego open-2019” дэлхийн цомын тэмцээнд манай баг, тамирчид оролцож 81 кг-ийн жинд М.Анхцэцэг алт, 64 кг-ийн жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан хүрэл медаль тус тус хүртлээ.
Манай баг тамирчид тэмцээн дуусмагц өнөөдөр эх орноо зорьж байна.

 

Ц.Энхтүвшин."ТАВАН ЦАГАРИГ"

Таны сурталчилгаа