Цаг үеийн мэдээ

Ой тогтоолтын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Индонез улсад амжилттай үргэлжилж байна. Тэмцээнд 13 улсын 133 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж байгаа ба 9 төрлийн дараах нийлбэр оноогоор эхний 11 байрын 10-д нь манай тамирчид жагсаж байна. 

Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифрАжнай корпорапийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам “Олон багц” төрөлд 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг тус тус шинэчлэн тогтоолоо.

Мөн энэхүү тэмцээнээс ОУ-ын Мастер Г.Мянганбаяр 1000 дахь медалийг "ХУРДНЫ ХӨЗӨР" төрөлд 19.072 секундэд тогтоон алдаагүй санаснаар алтан медалийн болзол хангаж эх орондоо авч ирж байна.

Ирэх жил Монголын Оюун Ухааны Академи байгуулагдсаны 10 жилийн ой тохиох ба энэ том баяраасаа өмнө 1000 медальтай боллоо.

Биднийг өнөөдрийг хүртэл үргэлж дэмжиж ирсэн Монголчууддаа баярлалаа.

Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ