Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Өнөөдөр 48 кг-д Б.Мөнгөнсаран эхний тойрогт гоц мөргөн, Мароккогийн Р.Чеддартай тулалдах хуваарьтай. 

Өчигдөр манай баг тамирчдаас 60 кг-д М.Намуун рингэнд гарч Туркын С.Калисканыг ялж эхний ялалтаа авлаа. Хажуугийн шүүгчид 4:1 харьцаагаар манай хүнд ялалт өглөө. 

 Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар 3 тамирчин үлдээд байна. ДАШТ-д шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.

 Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.

Маргааш 51 кг-д Л.Алтанцэцэг - Вьетнам 08-нд

Ялалтын төлөө хамтдаа

Таны сурталчилгаа