Одоогоос гурван долоо хоногийн өмнө сэтгүүлчид, түүний найз нөхөд нийлэн сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах “Жаргалын мод” хандивын аяныг санаачлан эхлүүлсэн. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд сайхан сэтгэлт Монголчууд өглөгийн гараа сунган энэхүү “Жаргалын мод”-аянд оролцож, нийтдээ 80 сая төгрөг цуглараад байгаа юм. Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа Ж.Жаргалсайхан гуравхан хоногийн дараа Солонгос руу ниснэ.
Тэрээр Сөүлийн Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр болоод байгаа юм . Одоо эмчилгээний зардал 90 сая төгрөг болох бөгөөд одоо 10 сая төгрөг дутуу байгаа юм. Иймд сайхан сэтгэлт нүүр номын найзууд минь Та нарыгаа “Жаргалын мод”-ны мөчир салааг ургуулан төлжүүлэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг дахин уриалж байна. Таны тусч өгөөмөр сэтгэл түүний амьдралыг тэтгэж, насыг нь уртасгах их чадлыг агуулж байгаа юм шүү.
Хандивын данс: Хаан банк 5076114356, Төрийн банк 105700275109 Хүлээн авагч нь Жаргалсайхан Жарантай