Цаг үеийн мэдээ

Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 05-06 хооронд 13 орны 133 тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ.

Багийн төрөл
Багийн нийлбэр дүнгээр Монгол улс (19818 оноо) аварга, 2-р байранд БНХАУ (13536 оноо), 3-р байр Индонез улс (12439 оноо)

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр

Бага_насны_ангилалд
III байр Б.Жамбалбаярням 3474 оноо, II байр БНХАУ Ши Жамиан 4004 оноо, I байр Ш.Наранбат 4361 оноо цуглуулан аварга боллоо.

Өсвөр_насны_ангилалд

III байр ОУ-ын Мастер Г.Мянганбаяр 5799 оноо, II байр Их Мастер У.Солонго 6076 оноо, I байр Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6993 оноогоор тэргүүллээ.

Насанд_хүрэгчдийн_ангилалд

III байр БНХАУ Танг Хуабин 5620 оноо, II байр Денк Фарма ХХК-ын тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6402 оноо, I байр Их Мастер Б.Лхагвадорж 6423 оноогоор тэргүүллээ.

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер #Э_Лхагвадулам тэргүүлж #Ази_тивийн_аварга_боллоо.

ДЭЛХИЙН_РЕКОРД
“Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

АЗИЙН_МАСТЕР
Мөн Азийн Мастерийн болзолыг Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар хангалаа.

ТАЛАРХАЛ
Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа халуун баяр хүргээд тэднийг амжилттай бэлтгэсэн багш, дасгалжуулагч нартаа, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжавын зардлыг ивээн тэтгэсэн Denk Pharma Mongolia ХХК-ийн хамт олонд, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадуламын зардлыг ивээн тэтгэсэн Ажнай корпорацийн хамт олонд, энэ өндөр амжилт гаргах үндэс нь болсон академийн хамт олон, амжилтын эзэн тамирчид, үргэлж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд нь болон урмын үгээ харамгүй хайрлан дэмжиж байдаг элэг нэгт Монголчууддаа талархсанаа илэрхийлье.

#МУНДАГУУД
Та нар бүгд эх орноо олон улсад амжилттай сурталчилсан "МУНДАГУУД" шүү.

#WOOOOW
Ингээд бид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Монголын Оюун Ухааны Академийн захирал,
Олон улсын шүүгч Х.Хатанбаатар

2019.10.07