Цаг үеийн мэдээ

2019.10.08 МЯГМАР ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР 

  • Үс засуулвал : Эрч хүч ихсэнэ
  • Наран ургах, шингэх : 06.59 - 18.19
  • Барилдлага : Түлэх 
  • Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй 
  • Суудал : Мод

Аргын тооллын 10 сарын 8. Ангараг гараг. Билгийн тооллын 10. Гоё хүүхэн одтой шар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.