Хамт ажилладаг монголчууд нэгнээ хутгалсан хэрэг гарлаа. Тодруулбал өнгөрсөн Ням гарагт 7 цаг 40 минутын үед Гёнги мужийн Гимпо хотод байрлах үйлдвэрийн байранд 2 монгол иргэн нэгнээ хутгалсан хэрэг гарсан байна. 34 настай А нь хамт ажилладаг 35 настай Б-г өөрийг нь үл тоомсорлосон гэсэн шалтгаанаар хутгалсан хэмээжээ.
Б нь ойролцоох эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд амь насанд нь аюулгүй бэртэл авсан байна. Цагдаагийнхан А-г баривчлан хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлээд байна.