ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй эмэгтэй боксчдын ДАШТ өчигдөр тавдахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Манай 48 кг-ийн Балсангийн Мөнгөнсаран эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Мароккогийн Рабаб Чеддартай өчигдөр тулалдаж, 1:4 ( 28:29,29:28, 27:30,27:30,27:30) -ээр хожигдлоо.
Ингэснээр "Улаан-Үд 2019" дэлхийн аваргын тэмцээнд манай долоон боксчин оролцсоноос ийнхүү хоёр нь тулаанаа үргэлжлүүлэхээр үлдээд байна.
Өнөөдөр 51 кг-ийн жинд өрсөлдөж эхний тойрогт Италийн К.Фаддаг ялсан Лутсайханы Алтанцэцэг Вьетнамын Нгуен Ти Тамтай хоёр дахь тулаанаа хийнэ.
Харин 60 кг-ийн жинд Монхорын Намуун эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркийн боксчин С.Калисканыг ялснаар 16-д үлдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 9-нд Узбекистаны Райкона Кодироватай тулалдах юм.
Ц.Энхтүвшин . “Таван цагариг”
Зочин
2020-09-28
amjilt husey nutgiin duudee