Цаг үеийн мэдээ

 2019.10.09  Лхагва гараг.  Намрын дунд сарын харагчин тахиа сарын 11. Буд гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

  • Үс засуулвал : Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх : 07.01 - 18.17 
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Хий

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа