Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо амжилттай үргэлжлэн яюагдсаар байна. Өнөөдөр 60 кг-д М.Намуун рингэнд гарч Узбекистаны Райкона Кодироватай тулалдана.
тэрбээр өмнөх тоглолтондоо Туркын С.Калисканыг ялж шөвгийн 16-д үлдээд байсан билээ.
Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож байгаа бөгөөд М.Намуунаас бусад нь тэмээнээ өндөрлүүлээд байна.. ДАШТ-д шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.
Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.
Ялалтын төлөө хамтдаа