Цаг үеийн мэдээ

FIBA 3x3 U23 Дэлхийн аваргын шилдэг 8-д шалгарсан Монгол Улсын U23 насны шигшээ баг өнөөдөр эх орондоо ирлээ. Монголынхоо түүхэнд шинэ хуудас нээж өгсөн охид, залуустаа баярлалаа. Дараагийн ДАШТ-д медалийн төлөө тоглохын тулд улам их бэлтгэл хийж, бүх хүчээ дайчлаарай. Дэлхийн тоймчид манай багийг онцолж байгаа нь сайхан санагдсан шүү. Удахгүй 5×5 баг маань ч шуугиулж эхлэх бизээ. "Нэг эрчээ авсан давалгааг зогсоох хэцүү" гэлцдэг. Энэ үг манай багийн спортод тохирч байх шиг.

--------------------

Монгол улсын шигшээ баг 10 сарын 10-ны өдөр "Катар - 2022" Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны 2-р шатны 3 дахь тоглолтоо Японы шигшээ багийн эсрэг 66000 хүний суудалтай Сайтама олимпийн цэнгэлдэхэд хийнэ. Манай залуус өчигдөр эх орноосоо мордлоо. Япончууд эхний тоглолтондоо Мьенмарын шигшээг 2:0 харьцаагаар хожсон. Харин манайх Мьенмарын шигшээг 1:0 харьцаагаар хожсон. Тэгэхээр манай шигшээ багийн залуус Японы багаас сүрдээд байх өчүүхэн ч шалтгаан алга. Үзээд л гарах хэрэгтэй. Монголчууд хөлбөмбөгийн, сагсанбөмбөгийн шигшээгээ дэлхийн тавцанд дэмждэг болчих гэж. Үнэхээр гайхалтай. 10-ны өдрийг тэсэн ядан хүлээцгээе...

----------------

АНУ-ын Калифорни мужийн Сан-Диeго хотноо "Мастeрсын Дэлхийн Цом", мөн насанд хүрэгчид , залуучууд , өсвөр үeийн
" SAN -DIEGO OPEN" олон улсын нээлттэй тэмцээн болсон билээ. Уг олон улсын нээлттэй тэмцээнд М.Анхцэцэг алт, 64 кг-ийн жинд Г.Ануужин мөнгө, +87 кг-ийн жинд Э.Билэгсайхан хүрэл медаль хүртсэн сайхан амжилттай ӨНӨӨДӨР эх орондоо ирлээ.
Тэгвэл Мастeрс ангилалд Э.Оюунчимэг 55 насны +97 кг жинд Алтан мeдаль,
СМ В.Балжинням 76 насны +86кг Алтан мeдаль, СМ С.Саранцэцэг 38 насны 87 кг мөнгөн мeдаль, ОУХМ О.Энхтайван 60 насны 73 кг жинд мөнгөн мeдаль хүртжээ. Үнэхээр агуу юмаа. Мань мэт нь 76 насандаа штанг өргөж, 80 гарсан насандаа гүйж чадах болов уу?????

Э.Оюунчимэг хэмээх энэ хүний амжилтыг Төр засаг нэг үнэлээсэй билээ дээ. Бас гүйгч Раднаа, бөөрөнцөг, зээрэнцэг, жад шидэгч Цэрэндулам гээд агуу хүмүүс байх юм. Хэдий болтол хүлээлгэх билээ, эдгээр хүмүүсийг. Дээр ярилцлага авахад Цэрэндулам гуай нээх өрөвдмөөр ҮГ хэлж билээ.

---------------

Боксын ДАШТ Улаан Үдэд үргэлжилсээр. Өнөөдөр Л.Алтанцэцэг рингэнд гарч Вьетнам бүсгүйтэй үзэж тарсан ч 5:0 харьцаагаар ялагдав. Ингэснээр ганцхан Монхорын Намуун маань л торойгоод үлдлээ. Ганц дайчин ганцаардахгүй гэж. Торойж үлдээд Тодроод гараад ирэх Хийморьтой охин доо. Намуун

-----------

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ Гүржийн нийслэл Тбилисид өнөөдөр эхэллээ. Манай улсаас Шурагийн Баянмөнх тэргүүтэй 30 гаруй тамирчин Гүржийн нийслэлийг зорьжээ.
Каспийн тэнгисийг цалгитал, Кавказын уулсыг ДОРГИТОЛ барилдаарай Залуусаа.

---------''''

Эцэст нь Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Я.Санжмятав, Дэлхийн шатрын холбооны төлөөлөгч/Fide delegate/, Монголын шатрын холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар Эмэгтэй Ихмастер Ү.Үүрийнтуяа, Б.Амина нарын цолыг албан ёсоор гардууллаа.

Эмэгтэй Их мастерууддаа Амжилт хүсье!

Таны сурталчилгаа