АНУ-ын Калифорни мужийн Сан-Диeго хотноо "Мастeрсын Дэлхийн Цом", мөн насанд хүрэгчид , залуучууд , өсвөр үeийн
"SAN DIEGO OPEN" олон улсын нээлттэй тэмцээн болсон билээ. Уг олон улсын нээлттэй тэмцээнд Монголоос дөрвөн туйванч өрсөлдөн, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.
Мастeрс ангилалд Ц.Оюунчимэг 55 насны +97 кг жинд Алтан мeдаль хүртэхдээ дэлхийн дээд амжилтыг гурвантаа тогтоосон байна. Ц.Оюунчимэг ингэснээр долоодахь удаагаа дэлхийн цомд түрүүллээ. Тэрбээр ДАШТ-ээс 4 алтан медаль, дэлхийн цомын тэмцээнээс 7 алтан медаль тус тус хүртээд байна.
СМ В.Балжинням 76 насны +86 кг Алтан мeдаль, СМ С.Саранцэцэг 38 насны 87 кг мөнгөн мeдаль, ОУХМ О.Энхтайван 60 насны 73 кг жинд мөнгөн мeдаль хүртжээ.