Майкл Вайсс (Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман):
"Би Японд хайртай. Учир нь би 2001-2004 оны хооронд Кёото Санга багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Японы шигшээ багийн ахмад тоглогчид зодог тайлж, шинэ залуусаа цус сэлбэсэн. Энэ оны Азийн аваргад үзүүрлэсэн. Одоо түүнээсээ ч сайжирсан биз. Бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч тэдний амжилт ойрын ирээдүйд тогтвортой байх нь мэдээж"
"Тэдний олон тоглогчид Европын клубүүдэд тоглодог. Дотоодын лигийн чанар чансаа намайг байх үеийнхээс хамаагүй илүү болсон. Би тэднийг хүндэтгэж байна. Гэхдээ би залуустаа ямар нэг айж эмээх зүйлгүйгээр хамгийн сайнаа үзүүл гэж хэлсэн. Монголын баг энэ тоглолтод бэлэн. Япончуудыг олноороо ирж, тус тоглолтыг үзээсэй гэж хүсч байна."
Н.Наранболд (Монголын шигшээ багийн довтлогч, Атлетик 220):
"Миний хувьд Японд 2 дахь удаагаа ирж байна. Хоёр жилийн өмнө шигшээ багийнхаа хамт Окинавад хамтарсан бэлтгэл хийж байсан. Японы баг бол маш хүчтэй баг. Тэднийг мэдэхгүй хүн гэж үгүй. Ялангуяа Ёшидаг нэрлэмээр байна. Монгол тоглогчдын давуу тал бол биеийн хүч. Бид яг л нэг гэр бүл шиг, энэ тоглолтод бэлэн байгаа. Бид өрсөлдөөн үзүүлэхийг хүсч байна."
2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт багтсан ЯПОН - МОНГОЛ багуудын тоглолт маргааш буюу 10-р сарын 10-ны 18:35 (Монголын цагаар) Сайтама хотод болно.
ЭХ СУРВАЛЖ: Odko AG