Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ энэ сарын 8-13-нд Гүржийн нийслэл Тбилисид болно. Манай улсаас уг тэмцээнд мастеруудын дэлхийн аварга Х.Нямдорж, Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ш.Баянмөнх, Д.Ганбат, Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин, албаны хүмүүстэй Кавказын уулсыг зорив.

Тэмцээн “А” (35-40 нас), “В” (41-45 нас), “С” (46-50 нас), “D” (51-55 нас), “Е” (56-60 нас) ангиллын 55-62, 70, 78, 88, 100, 100-130 кг-ын жинд зохион байгуулагдах бөгөөд 41 орны 700 гаруй тамирчин оролцохоор болжээ.

Дээрх тэмцээнээс Монголын бөхчүүд одоогоор долоон алт, 10 мөнгө, 23 хүрэл, нийт 40 медаль хүртээд байна.

ЭХ СУРВАЛЖ: МЧБХ

Таны сурталчилгаа