9 настай Тесси охин бяцхан дүү Теддигийнх нь тухай аав ээж нь ярилцаж байхыг нь сонсжээ. Түүний дүү нь тархины хүнд өвчтэй байлаа. Хагалгаа хийлгэвэл найдлага байгаа ч мөнгө олдохгүй байгаа тухай ярин аав нь уйлж байв.
“Теддийг маань гайхамшиг, ид шид л аварч чадна” хэмээн ээж нь хэлэв. Энэ үед Тесси өрөөрүүгээ гүйн ороод цуглуулж байсан бүх мөнгөө шалаар асгаж тоолоод, зоосон мөнгөө буцаан хийгээд бусад мөнгөө авав. Хар хурдаараа гүйн гараад эмийн санруу явжээ.
Эмийн санчийг өөррүү нь анхаарал хандуулахыг хүлээн хэсэгхэн зогсов. Гэтэл өөр хүнтэй утсаар яриад анзаарах сөхөөгүй байв. Тиймээс хөлөө дороо товшив нэмэр болсонгүй, чанга ханиалгалаа. Эцэст нь мөнгөө шилэн тавиур дээр нь тавиад гараа чанга тогшив. Энэ үед эмийн санч “Уучлаарай Чикаго-с дүү минь ярьж байна, түр хүлээгээрэй” гэж хэлсэнд Тесси охин “Би ч мөн адил дүүгийнхээ төлөө ирлээ” хэмээн хариулсан байна. Юу болсон юм бэ? хэмээн асуухад “Миний бяцхан дүү Тедд тархины хүнд өвчтэй болсон түүнийг зөвхөн ид шид аварна.
Тиймээс би ид шидийг худалдаж авмаар байна. Ямар үнэтэй вэ?” хэмээжээ. Эмийн санч “Уучлаарай манайх ид шид зардаггүй тиймээс тусалж чадахгүй нь дээ” гэж хэлэхэд. “Намайг сонсооч надад мөнгө бий, үүнээс илүү хэрэгтэй гэвэл ахиад байгаа” гэжээ.
Дүүд чинь яг юу тохиолдсон юм бэ? гэсэнд “Би мэдэхгүйээ гэхдээ ээж минь хэлэхдээ дүүд минь мэс засал хийх хэрэгтэй гэсэн. Гэвч аавд минь мөнгө байхгүй учираас би өөрийнхөө мөнгийг ашиглахаар шийдсэн юм” гэж. Гэтэл энэ бүхнийг утсаар сонссон Чикаго дахь эмийн санчийн дүү “Чамд хэр их мөнгө байна” гэж асуулгажээ. Охин хариуд нь 1 доллар 11 цент хэмээн амандаа зөөлөн хэлэв.
Ингээд бяцхан охиныг эцэг эхтэйгээ уулзуулахыг хүссэн бөгөөд охин ч эцэг эхтэйгээ уулзуулжээ. Тэрхүү утсаар ярьж байсан хүн бол алдарт эмч, тархины мэс засалч доктор Карлтон Армстронг байсан юм. Тэрээр Тедди хүүд үнэ төлбөргүй хагалгаа хийж, алтан амийг нь аварсан ачтан билээ. Болсон үйл явдлын талаар аав ээж нь ярилцаж байхдаа энэ бол үнэхээр гайхамшиг, ид шид хэмээн охиндоо хэлэв. Энэ гайхамшиг ямар үнэтэйг Тесси охин мэднэ…
1 доллар 11 цент. Мөн түүний чин сэтгэлийн “Итгэл” бяцхан дүүгээ аварсан билээ.