Үхэр –Үл ойлголцол, хэрүүл уруулаас зайлсхийх бөгөөд далдын хүч зэрэгт итгэхгүй. Ямар нэгэн логик тайлбар олдохгүй зүйлтэй нүүр тулбал айж, аль болох хурдан мартахыг хичээнэ. Ямар нэгэн тусгай айдас/фоби гээд байх зүйлгүй. Тэдний айдаг ганц зүйл бол санхүүгийн эх үүсвэргүй болох.
Ихэр –Битүү орон зай, түнэр харанхуй, гүнзгий нүхнээс айх айдсаа дарж чадахгүй. Нэгэн хэвийн байдлыг үзэхгүй. Тэдний мэдрэлийн систем сул гэж хэлж болно. Биеийн хөгжлийн хувьд сайн ч гэлээ өвчин тэсвэрлэх чадвар сул тул багахан өвчнөөс ч айна.
Мэлхий –Багаасаа олон төрлийн айдастай байсан: битүү орон зайн, гоо бүсгүйн айдас, эрчүүдийн айдас гэх мэт. Бас харанхуй, гүнзгий нүх, өндрөөс болон олны өмнө гарч үг хэлэхээс айдаг. Гомдомтгой хүмүүс байдаг. Өндөр хурд болон онгоцноос айна.
Арслан –Эргэн тойрных нь хүмүүс түүнд эргэлзэх вий гэхээс айдаг. Тэд өөрийнхөө нэр хүндийг алдахаас үхтлээ айна. Тэд өөрсдийгөө өндрөөр үнэлүүлэх дуртай. Тэд анагаах ухаантай холбоотой өвчин болгоноос айдаг. Шүдний эмч дээр очно гэхэд өвдөг нь чичрэх биз. Тэд битүү орон зайнаас айдаг.
Охин –Тэдний айдас цөөнгүй, тэд бусад хүмүүсийн үзэл бодлоос их эмээнэ. Жишээ нь хов живийн бай болох, доог тохуу болохоос айна. Тэд бол муу удирдагч, яагаад гэвэл тэд нэгэн зэрэг олон ажил хийж чаддаггүй, удаан. Энэ ордны эрчүүд үзэсгэлэнтэй бүсгүйгээс айж явдаг. Тэд хайр дурлалд итгэдэггүй, хий хоосон зүйл гэж үзнэ. Ямар ч хүйсний бай хоёулаа – гэрлэлтээс айдаг. Аалз, жоом гээд хортон шавьжнаас айна.
Жинлүүр –Төрөл бүрийн шавьжнаас айна, ялангуяа могой, мэлхийнээс. Өвчнийг тэсвэрлэхгүй, эмч нарыг үзэн ядна. Онцгой нөхцөлд л эмчид хандах улсууд. Ганцаардалд орсон тохиолдолд маш их шаналдаг. Аль болох эрт гэрлэхийг хичээх бөгөөд үхлээс айдаг ажээ.
Хилэнц –Гомдлоо олон жилээр ч хамаагүй тээж явдаг бөгөөд санамсаргүй байдлаар өшөөгөө авч гомдлоо тайлна. Гэр бүл – хилэнцийнхний амьдралын гол хүчин зүйл. Айдсын хувьд цөөн ч гэлээ мөрийтэй тоглоом, альбинос зэргээс айдаг. Нууц ил болно гэхээс тэд үхтлээ айдаг ажээ.
Нум –Дайсны нүд рүү цоо ширтэх эр зоригтой, зөвхөн өөртөө итгэл найдвар хүлээлгэнэ. Тэд хэмнэх дургүй, хэрэггүй зүйлд мөнгийг хамаагүй зарцуулна. Эрх чөлөөг эрхэмлэх тул зарим нэгд нь клаустрофоби илэрдэг.
Матар –Ганцаардалд дуртай, үүнээсээ сэтгэлийн таашаал авна. Аливаад болгоомжтой хандах бөгөөд өөрийн гэсэн айдастай. Хардах, залхуурах, хэт хөөрөх зэрэг ааш авир хэзээ ч гаргахгүй. Өндөрт нисэх, олон хүн цугларсан газраас айдаг.
Бумба –Хүмүүстэй харилцах, найз нөхдийн хүрээгээ тэлэх дуртай. Үе үе ганцаараа үлдэж бодлоо цэгцэлнэ. Зан чанарын хувьд бага зэрэг хувьсамтгай, гэхдээ гэр бүлийн хувьд биш шүү. Тэд гэр бүлдээ үнэнч, ганцаардахаас айдаг.
Загас – Тэдний мэдрэмж сайн хөгжсөн, далдын хүч болгонд итгэдэг учраас сүнс, чөтгөр зэргээс айдаг. Тэд шийтгэлээс үхтлээ айна. Багадаа сүрхий шийтгүүлж байсан бол насан туршдаа мастигофоби буюу хүнд шийтгэлээс айх айдастай үлдэнэ.