Цаг үеийн мэдээ

2019.10.10 ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН ДУНД САРЫН ХАРАГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР 

  • Үс засуулвал : Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх : 07.02 - 18.15
  • Барилдлага : Үл тохирох
  • Шүтэн барилдлага : Хурьцахуй 
  • Суудал : Гал 

Аргын тооллын 10 сарын 10. Бархасбадь гараг. Билгийн тооллын 12. Чөдөр одтой цагаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хур буулгах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.