Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр 60 кг-д М.Намуун рингэнд гарч Узбекистаны Райкона Кодироватай тулалдаж ялсанаар шөвгийн наймд шалгаран үлдээд байна.
Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Манай Намууны баруун гарын цохилт хурдан ч гэж жигтэйхэн, даацтай ч гэж сайхан. ӨНӨӨДӨР тэрээр Хятадын боксчинтой рингэнд гарна. Монгол Нударга Илүү хүчтэй гэдгийг мэдрүүлээд өгөөрэй.
Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.
Ялалтын төлөө хамтдаа
Зочин
2020-09-28
монгол ялна амжилт ялалт хүсэн ерөөе. алт авах хэрэгтэй. монголчууд хүсэн ерөөе байна