Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

“Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник, технологи хөгжсөн өнөө үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барьж буй төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцаж байна.

Таны сурталчилгаа