Цаг үеийн мэдээ

Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр цахим хуудсандаа ийм нэгэн пост оруулжээ. Түүний гэр бүл саяхан бүл нэмж шинэ хүнээ угтан авсан юм. Үүнийг нь ашиглан зарим хувь хүмүүс залилан хийж байгаа ажээ. 

Н.Түвшинбаяр "Сайхан намаржиж байна уу?

Уучлаарай жаахан хэрүүлийн чанартай мэдээлэл

Миний нэрээр хуурамч пэйж хаяг нээж мөнгө өгнө гэсэн нэртэй хуурч мэхэлж байгаа зүйл яваад байна. Энэ Миний 2009 оны зургийг одоо болж байгаа мэтээр бичиж ард түмний төөрөгдүүлж, залилан хийж мөнгө төгрөг нэхэх зэргээр явуулж байгаа хүмүүсийг албан ёсоор хуулийн байгууллагад өгсөн байгаа." хэмээн бичжээ. 

Таны сурталчилгаа