Цаг үеийн мэдээ

"УБ ММС ЭНЕРЖИ" баг аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд ЖЭЖҮ арал дээр ДЭЛХИЙН ГРАНПРИ-гийн анхны түрүүгээ аван сансан бөмбөг чонирхогч Монгол түмнээ баярлуулсан билээ. Багийн спортоор Монгол хүн, Монгоын баг ийм өнөдөр ажмилт гаргаж буй нь бахархалтай. Тэдний дараагийн зогсоол Саудын Арабын Жеддах хотноо болох Их дуулга тэмцээн байх юм. Манай залуус Токиогийн олимпийн эрх авахын тулд маш их хөдөлмөрлөж байна. Үнэхээр гайхалтай.

Сайн байна уу? Юуны өмнө Жэжүгийн Гран прид түрүүлсэнд баяр хүргэе.

- Сайн. Сайн байна уу? Баярлалаа

Манай залуус анх удаа Гран при тэмцээнд түрүүллээ. Хэдэн тэмцээнд оролцож байж энэ амжилтанд хүрэв

- Манай "Улаанбаатар" баг маань анх 3x3 мэргэжлийн тэмцээнд 2017 оны дөрөвдүгээр сараас эхэлж оролцож эхэлсэн. Тэрнээс хойш нэг ч удаа Чэлленжэр Гран при, Их дуулга тэмцээнүүдэд финалдаж бас аварга авч үзээгүй байсан юм. 3 болон 4 дүгээр байранд л орж байлаа. Тэгээд сая жэжү гран прид анх удаа финалдаад түрүүлж чадлаа. Манай энэ амжилт нь бас 3x3 мэргэжлийн тэмцээнд Ази тивээс түрүүлсэн анхны баг болсонд маш их баярлаж байна.

Талбайдаа гарахгүй хэдэн сар болсон ч эхний тэмцээндээ аварга боллоо. Сэтгэгдэл өндөр байгаа нь мэдээж.

- Тэгэлгүй яахав. Мэдээж тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл байдаг. Миний хувьд таван сард Азийн аваргад яг явахын өмнө бэлтгэл дээрээ бэртэл авсан юм. Тэгээд дөрвөн сарын дараа талбайдаа гарч залуустайгаа хамт тоглолоо. Гарахаар барахгүй бүүр аварга авч чадсандаа сэтгэл маш сайхан байна.

Гэмтлээ бүрэн эдгээж чадсан уу?

- Минйи бэртэл 100 хувь эдгээрээгүй байгаа. Найман сарын сүүлээс манай баг орсон тэмцээнүүддээ маш сайн амжилттай оролцож, дажгүй амжилт үзүүлж байсан болохоор би ч тоглох гээд яараад яахав, нэг мөсөн эдгээгээд дараа жилээс тоглодог юм уу гэж бодож байлаа. Тэгтэл Жэжү гран при, U23 ДАШТ хоёр давхцаж таараад, манай баг Жэжү гран прид гэнэт оролцохоор болсон юм. Яагаад гэвэл Сербийн Лиман баг гран пригээс нэрээ татсан юм байна лээ. Хэдхэн хоногийн өмнө орох болсон нь тодорхой болсон учраас мөн А.Ананд дүү маань ДАШТ-д орох ёстой байсан. Тэгээд манай гурав нэг хүнгүй болчихоод багш надтай ярилцаад "За. хөл чинь яаж байна. тоглож чадахаар байна уу? Нэг бэлтгэл хийгээд, жаахан хөдлөөд үзэх үү яах уу" гээд. Би ч "За. Тэгье" гээд багтай хэд хоногийн өмнөөс бэлтгэл хийгээд Жэжү явсан даа.

“Земун” багтай хийсэн тоглолт маш хүнд тоглолт байлаа. Энэ тоглолтын талаар

- "Земун" багтай хиййсэн тоглолтын тухайд гэвэл хамгийн хүнд, хэцүү тоглолт боллоо. Миний хөл бүрэн эдгээгүй учраас хамгаалалт дээр хүнээ алдчихаад байсан. Харин манай 3 бүгдийг хийж сайн тоглосон доо. Найзуудаараа маш их бахархсан шүү.

Би ч гэлтгүй олон хүн хожигдчихлоо гэж бодсон шүү. Сэтгэлзүйгээр давуу байсан учраас ялалт манай талд ирсэн гэж ойлгож болох уу?

- Эхнээсээ оноо дутуу явж байсан. Сэтгэлзүйн давуу тал гэхээсээ илүү манайх бууж өгөх өчүүхэн төдий ч БОДОЛ байгаагүй. Манайх олон оноогоор хоцорч байсан ч гэсэн эцсийн мөч хүртэл тэмцэлдэж чадсан учраас оноогоо нөхөж, сүүлийн мөчид нэг оноогоор илүү гарч, ялалт авч чадсан юм болов уу гэж бодож байна.

Энэ эрчээрээ Нева болон Пиран багуудыг буулгаж авсан байх.

- Тэгэлгүй яахав. Финал дээр дэлхийн чансаанд тавд бичигддэг Пиран багтай тоглосон. Тоглолтын эхнээс л манайх хамгаалалт сайн байж, бүгд хийх ёстой үүргээ сайн биелүүлж, багаараа сайн ажиллаж яялалт авч чадсан шүү.

Монголчууд тэмцээнд дээр нэлээн олноороо ирсэн байсан.

- Тэмцээн дээр нэлээн олон Монголчууд ирж дэмжиж байсан. Зарим нь бүр Сөүлээс багийнхаа тоглолтыг үзэх, дэмжих гэж зорьж ирлээ гэж байсан. Ирж, дэмжсэн, бидэнтэй хамт байсан бүх Монголчууддаа дахин дахин баярласанаа хэлмээр байна. Хөгжөөн дэмжигч үгүй бол ямар ч багт хүнд, хэцүү байдаг. Баярлалаа та бүхэндээ.

 

 

Манай баг сая түрүүлсэнээр дэлхийн чансаанд 4 бичигдэж эхэллээ. Тэгэхээр Олимпийн эрх юу болох билээ.

- Олимпийн эрхийн хувьд арай шийдэгдээгүй байгаа. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд бүх зүйл тодорхой болно.

Та нарын тоглолттой давхцаад U23 ДАШТ явагдсан. Манай баг бас сайхан тоглолт үзүүллээ.

- U23 дэлхийн аваргад дүү нар маань амжилттай оролцож, сайхан тоглолт үзүүлж чадлаа. Баяр хүргэе дүү нартаа. Одоо элсний наадам руу явсан. Улам их амжилт гаргаарай.

Монголчууд 3x3 сагсан бөмбөгөөр дэлхийд ана мана үздэг боллоо. Ийм хэмжээнд хүрнэ гэж бодож байв уу? Энэ амжилтанд хүрэхэд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байх?

- Энэ хүртэлх амжилтанд хүрэхэд маш олон хүний хүч хөдөлмөр, хөлс шингэсэн байгаа. Бүх хүмүүсдээ маш их баярлаж явдаг шүү. MCS групп, Энержи Резүрс компани, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооныхоо хамт олон гээд олон байгуулага, хув хүмүүс, энэ спортын төлөө зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн миний бэртэлийн дараах эмчилгээг хийж өгч, тусалж, дэмжсэн Цу-Эрдэнэ эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа.

Энэ хугацаан дах хамгийн дурсамжтай, бас хамгийн харамсалтай тоглолт

- Дурсамжтай тэмцээн гэвэл анхны юм бүхэн гоё, дурсамжтай санагддаг. 2017 онд анх удаа манай улсад Азийн АШТ болоход Ази тивийн аварга болсон тэмцээн юм уу даа. 2018 онд мөн анх удаа дэлхийн аваргад оролцсон тэмцээн дурсамжтай. Харин харамсалтай гэвэл энэ жилийн эхний тэмцээн буюу Хятад улсад Wuxi Challenger-ийн хасагдах шатанд оросын Гагарин багтай таарч тоглоод 16:7 харьцаатай хожиж яваад бариулаад хожигдсон тоглолт.

Сагсан бөмбөг Танд юу өгсөн бэ? Сагсан бөмбөг тоглож буй, эхлэн хичээллэж байгаа хүүхэд залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

- Сагсан бөмбөг надад маш сайхан найзууд, хамт олон бэлэглэсэн. Мөн багаараа ажиллах чадвар, ах дүүгээ хзндлэх, шантрахгүй тэмцэх, Монгол улсын шигшээ багийн өмсгөл өмсөж, Эх орныхоо төлөө зүтгэх, тоглох боломж өгсөн юм байна. Хүүхэд залууста хандаж хэлэхэд сагсан бөмбөгөөр хичээллэсэнээр чамд маш олон зүйлийг өгөх болно гэж найдаж байна. Тийм болохоор тууштай хичээллээрэй, мөрөөөдлийнхөө төлөө зүтгээрэй, битгий бууж өгөөрэй гэж л хэлье.

Ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг өөрт тань үлдээе

- Баярлалаа. Цаашдаа бид улам их хичээх болноо. Эх орныхоо нэрийг багийн спортоор гаргаж, хойч үеийнхээ залууст үлгэр дууриалал болох болно. Баярлалаа. та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр ажилт хүсэн ерөөе.

Ч.Амартүвшин

Таны сурталчилгаа