Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн хонож, говийн бүсийн нутгаар салхи шуургатай байна.
2019 оны 10 дугаар сарын 11-ний 20 цагаас 10 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10 сарын 13-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.