Диваажингаас илүү эх орон минь
Монгол эр нэгэн цагаачтай муудалцаад заамдалцжээ. Цагаач "Чамайг алчихья п даа" гэтэл монгол залуу "Үхэхдээ харамсахгүй байна. Намайг үхлээ ч эх орон минь байсаар л байх болно. Харин чамайг би битгий үхээсэй гэж бодож байна. Яагаад гэвэл чамаар эх орон чинь дуусна" гэж хэлтэл өнөөх нь хүүхэд шиг цурхиртал уйлсан гэдэг.
Үнэхээр ч тийм. Бид эх оронтой. Юугаар ч сольшгүй сайхан эх оронтой, ховорхон хувьтай хүмүүс. Тэгш дервөн улирал, онгон байгаль, тагнай ташим хүйтэн булгийн ус, хараа гүйцэмгүй уудам тал, уулыи сэрчигнэсэн салхи, дэнж хотойтол нааддаг наадам, сэнгэсэн айраг, шандаст хурдан хүлэгтэй гээд нарлаг Монгол орныхоо тухай бичээд дуусамгүй.
Хайнан, Хавай, Чэжү арал сайхан, алсын Аме-рик, тэртээх Канад, хажуу-дах Солонгос гоё хэмээн ярьцгаагаад бүр хэвш-чихсэн. Тэгээд сүүлдээ энэ газруудыг "Газрын диваажин" гээд нэрлэчихсэн. Үнэхээр л энэ газрууд диваажин юм бол яагаад бидний сэтгэл нутаг руу гаа эргэж тэмүүлээд байдаг юм бэ. Диваажин гэгддэг тэр газруудад далайн эрэг дээр биеэ шараад хэвтэж, хавч, хясаа зооглож хэвтээ эрхмийн сэтгэлийн мухарт эх орон нь гадсаа тойроод буйлах ботго шиг уясаад л байдаг. "Газрын диваажин"-гаас буцаж ирж буй хүмүүс онгоцноос бууж нутагтаа хөл тавиад гүн амьсгаа авч, сэтгэл нь сая уужирдаг билээ. Ийм болохоор бид диваажингаас илүү эх оронтойдоо өглөө бүр баярлаж, монгол хүн болж төрснөөрөө үргэлж бахархаж байх учиртай юм. Хаа ч очсон биднийг эх орон минь үнээний зэлэн дээр хувингаа бариад, саравчлан зогсоо ижий шиг минь хүлээсээр л байдаг. Бид диваажингаас ч илүү эх. оронтой хүмүүс шүү.
Д.ГАНСАРУУЛ
Зочин
2020-09-28
saihan eh oron minee tandaa bayrllaa saihan heljee
Зочин
2020-09-28
монгол минь.бурханаас заяасан миний нутаг. баян орон.тансаг мөнч эх сайхан саруулхан уудам нутагтаа азтай хүмүүс