Цаг үеийн мэдээ

      Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өгчээ. “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч тэрбээр "Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байна" гэжээ. 

 

      Монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн охин уриалжээ.

 

Таны сурталчилгаа