Цаг үеийн мэдээ

 Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өчигдөр хорих 461-р ангид цагдан хорилоо. Өчигдөр СХД-ийн шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан аж.  Учир нь энэ удаа ерөнхий шүүгчээсээ татгалзаж, өмнө нь анхан шатны шүүхээс мөн татгалзаж байсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм. Шүүх түүнийг дараагийн шүүх хурал хүртэл тодорхой шалтгааны улмаас цагдан хорих шийдвэр гаргажээ.

Таны сурталчилгаа