Урлаг хөгжих тусам хүний санаанд оромгүй бүтээгдэж илүү гайхалтай болсоор байх аж. Үүний нэгэн жишээ бол хүний бие дээрх хөрөг зураг юм. Яг л цаасан дээр буулгасан мэт ямар ч өө сэвгүй харагдах зургуудыг нэгэн бүсгүй туурвидаг байна. Цахим ертөнцөд бүтээлүүдээр алдаршсаар байгаа энэ бүсгүй Жоди Стийл /Jody Steel/ гэдэг. Жүжигчин8 кино зохиолч, оюутан Жоди Стийл нь одоогоор соёлын чиглэл бүхий хөрөг зургуудаа онлайнаар цацдаг байна. Тэрээр зургаа ихэвчлэн өөрийн баруун гуян дээр зурдаг онцлогтой. Ингээд сошиалд өндөр үнэлгээ аваад байгаа түүний бүтээлүүдтэй танилцацгаая.