БНСУ-д халдвар хурдтай тархсанд буруутгагдаад буй Христийн шашны Шинчонжи сүмийн удирдлагууд гэм буруугаа хүлээн коронавирусийн халдвартай тэмцэх үйл хэрэгт 12 тэрбум вон буюу 10,1 сая ам.доллар хандивлаж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл “Community Chest of Korea” буяны байгууллага энэ мөнгийг сүмийн удирдлагууд чин сэтгэлээсээ хандивлаагүй, харин ял шийтгэлээс мултрах арга заль гэж үзсэн учраас хүлээн авахаас татгалзсан байна. Коронавирустэй тэмцэхэд зориулсан хандив тусламжийг уг байгууллагаар дамжуулан хүлээн авч байгаа ажээ.
Мөнгийг өчигдөр /2020.03.06/ сүмийн данс руу эргүүлэн шилжүүлжээ. Харин Шинчонжи сүмийн захиргаа мөнгийг дахин хандивлах арга замыг судалж байгаагаа мэдэгдсэн байна.