Цаг үеийн мэдээ

«McDonald»-д хүн хүйтэн цай уугаад согтсон тухай “Мetro” сонин мэдээлжээ. 24 настай Парриш Браун гэдэг Америк залуу тус түргэн хоолны газраас бяслагтай хавчуулга, тахианы шарсан наггет болон хүйтэн цай захиалан авчээ. Нэмэлтээр цайндаа хэрчим нимбэг хийхийг хүссэн байна. Цай нь ердийнхөөс өөр амттай байсанд залуу гайхсан ч цайгаа дуустал уусан байна. Гэтэл аяганы ёроолд гурван жижиг хүүдийтэй хар тамхи байж гэнэ. "Би амьдралдаа хэзээ ч марихуан (хар тамхины төрөл) хэрэглэж үзээгүй. Тиймээс цайг ууж эхлэнгүүт д нэг сонин мэдрэмж төрсөн. Амтыг нь ямар нэгэн зүйлтэй зүйрлэж чадахгүй юм байна” гэж Перриш Браун холбогдох байгууллагад мэдээлэл өгчээ. Тэрбээр тун удалгүй ажил дээрээ очоод л мансуурсан байна. Тэгээд ямар нэгэн асуудалд орохгүйн тулд эцгийгээ дуудсан аж. Хуулийн байгууллага “McDonaldc”-тай хамтран мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Өмнө нь тус түргэн хоолны газрын Япон дахь салбарт шарсан төмснөөс хүний шүд олдсон тухай мэдээлэл гарч байсан.

 

Таны сурталчилгаа