Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Завхан, Архангайн зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Булган, Сэлэнгийн өмнөд, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Шөнөдөө Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр, өдөртөө Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурч, шөнөдөө Говь-Алтайн нурууны өвөр бэлээр, маргааш өдөр говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 07-ны 20 цагаас 2020 оны 03 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна,цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 граус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус орчим байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн зүүн, Дорноговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.
2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11,12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.