Цаг үеийн мэдээ

Өчигдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлын 63 гишүүний 100 хувийн саналаар дэмжсэн. 2011 оноос эхлэлтэй Үндсэн хуулийг өөрчлөх боломж гурван парламент дамжиж, энэ хугацаанд өргөн барьсан дөрвөн төсөл нэгтгэгдэж, 2016-2020 оны парламентын үед батлагдлаа. Энэ хугацаанд АН-МАН гэж хуваагдаж байсан Их хурлын дарга зөвшилцөх ажлын хэсэг байгуулснаар өнөөдрийн үр дүнд хүрч чадлаа. 

 Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чөлөөлж, огцруулах, засгийн газрын дөрвөн гишүүнээс бусад нь УИХ-аас томилогдохгүй, Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөрсгөж өглөө. 1992 оноос хойш нэг л засгийн газар бүтэн ажиллаж, үлдсэн хугацаанд дунджаар 1,6 жил ажилласан, төрийн залгамж чанар алдагдсан учраас тогтвортой төрийг бий болгох боломж бүрдлээ. Тэгвэл улсын их хурлын гишүүдийг эгүүлэн татах, төсөв хэлэлцэх үеэр зардал нэмэх эрх мэдлийг хязгаарлаж, хууль батлах босго өндөрсөж, чуулганы хуралдааны тоо нэмэгдлээ. Шүүх эрх мэдлийн тухайд хариуцлагагүй шүүгч нарыг огцруулах, шийтгэл ноогдуулах шинэ субъектийг нэмж, тойргийн шүүх буюу олон улсад хэрэглэгддэг арга барилыг Үндсэн хуульд тусгалаа. Олон хүн амтай ч хотын статусгүй байсан аймгийн төвүүд хот болж, хот эдийн засгийн эрчимд орох боломжийг нь татвар тогтоох эрх нэмж тусгалаа. 20 жил хүлээсэн асуудал хариултгүй үлдэх эрсдэл байсан ч их хурлын даргын шийдвэрээр зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдаж, МАН, АН, шинэ намын төлөөллүүд суусан нь үр дүнд хүрлээ.

 Нөгөө талаас 2016 оноос гарсан ажлын хэсэг иргэн, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран гаргасан төсөл хоёр шатны хэлэлцүүлэг давж батлагдлаа. Ерөнхийлөгч хориг тавьж, ард нийтийн санал асуулгаар иргэд шийдэж чадаагүй ч хоёр шатны хэлэлцүүлэг давсан багцалсан асуудлаа тусгаж чадсан нь том үр дүн байлаа.

2020 оны тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх товтой. Эцэг хуулиа өөрчилсөн учраас түүнийг дагаад 30 гаруй  хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Улсын их хурал энэ намрын чуулганаас эхлээд органик хуулиудыг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ гэж их хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

Таны сурталчилгаа