Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүдийн, перинаталогийн төвийн сургалтын төвд 2012-2019 оны хооронд нийт 75 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд нийт 66 хүүхдийн эмч хүүхдийн хадварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалтын сургалтанд хамрагджээ. Тэгвэл энэ удаад Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, практик сургалтын төвд энэ сарын 18-29-ний өдрүүдэд Хүүхдийн яаралтай тусламж, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах чиглэлээр нийслэл, орон нутгийн 15 хүүхдийн эмч мэргэжилтнүүд сургалтанд хамрагдах гэж байна. Тус сургалт нь лекц, дадлага, эргэх холбоотойгоор явагдах бөгөөд иж бүрэн тоноглогдсон сургалтын лаборторид олон төрлийн муляж ашиглаж явуулдаг нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Эмнэлгийн сургалт, төсөл хөтөлбөрүүдийг монгол улстай харилцаа холбоотой түнш орнуудад тулгуурлан тохиолдлоор сургадаг байсан бол 2018 оны улсын төсөвт 2,8 тэрбум төгрөг тусгаснаар 90 гаруй эмч мэргэжилтнүүдийг сургажээ. Үүний үр дүнд эх орондоо эмчлэгддэггүй байсан 39 өвчин 26 болж буурсан судалгаа гарсан байна. Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, практик сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд тус сургалтанд хамрагдсан мэдлэг мэдээлэл, туршлага  дээрээ тулгуурлан Монгол улсдаа томоохон хэмжээний 0-5 насны эх хүүхдийн эрүүл мэнд, эндэгдлийн төвшинг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулна гэлээ.  

 

Таны сурталчилгаа