Цаг үеийн мэдээ

          Алдарт жүжигчин Дуэйн Жонсон нь 2007 онд “King Of Scorpions” киноны Метаяасын дүрд тоглож 5.5 сая ам.долларын цалин авснаар хамгийн өндөр  орлого олсон гол дүрийн жүжигчнээр шалгарч байсан юм. Харин тэрээр 2015 онд Лондонд болсон “San Andreas Fault” кинонныхоо нээлтийн үеэр жүжигчин маань өөрийн гар утсаараа 3 минутын турш 105 фентэйгээ сельфи хийж дахин дээд амжилтын эзэн болсон байна. Энэхүү амжилтыг эвдэхийн тулд тэрээр зургаа ямар ч сарнилтгүй тод авах ёстой байсан гэнэ. Мөн 2 жилийн дараа тэрбээр хамгийн их хэмжээний буюу 245 кг дүрдэг сүмсийг бэлтгэж орон гэргүй хүмүүст хоол хийж тараажээ.

Таны сурталчилгаа