Цаг үеийн мэдээ

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах (гадагшаа чиглэлтэй) 35 журмыг олон нийтээр 2 үе шаттай хэлэлцүүлж байна.

            Эхний ээлжид танилцуулагдсан 14 журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өдөр бүр 10.00, 14.00 цагаас зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт, үдээс өмнө УТОХГ-тай харилцагч томоохон татвар төлөгчид болон Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, Татварт Иргэний Хяналт ТББ зэрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд хамрагдаж байгаа бол үдээс хойш Нийслэл дүүргийн татварын хэлтэстэй харилцагч, татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож байна.

           Хоёрдугаар ээлжид хэлэлцүүлэгдэх 21 журмын төслийг 11 дүгээр сарын 18-ны даваа гарагаас эхлэн олон нийтээр хэлэлцүүлэх бөгөөд татвар төлөгчид хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгөх бүх боломжийг бүрдүүлсэн байна.

               Хэлэлцүүлэг хийж буй  35 журмын төслүүдийг судлах боломж олгох үүднээс 2019 оны 10 дугаар сарын 21-нд Сангийн яамны https://mof.gov.mn/ цахим хуудасны “Хуулийн төслүүд” цэсэд, мөн татварын албаны www.mta.mn цахим хуудасны “Журмын хэлэлцүүлэг” цэсэд байршуулсан бөгөөд иргэн та төслүүдтэй танилцаж саналаа бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлэхээс гадна дараах хэлбэрээр саналаа ирүүлэх боломжтой.

•           Email хаяг: [email protected]

•           Facebook хаяг: @MongolianTaxationPage 

•           Twitter хаяг: Монголын Татварын Алба 

•           Утсаар: 1800-1288 

Мөн та доорх QR кодыг гар утсаараа уншуулаад "Журмын төслүүд"-тэй танилцах боломжтой.

Таны сурталчилгаа