Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасаг болон Эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 11 сараас эхлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн зүрх судас шигдээс, эрчимт эмчилгээ, ангио-оношилгооны эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ажлын байран дээр дагалдан суралцах, дадлагажих, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг эхлүүлэн хамтран ажиллаж байна.
УХТЭ-ийн эмч мэргэжилтнүүд тус эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрхний шигдээсийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зүрхний хурц шигдээсийн үед үзүүлж буй тусламж үйлчилгээний онцлог, ангиографийн тусламжийн ажилбарын ур чадварт дадлагажин, суралцах, сургах, туршлага судлах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ удаад УХТЭ-ийн нийт 9 эмч мэргэжилтнүүд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн өртөөчилсөн хэлбэрээр 27 орчим оношилгоо, эмчилгээний технологийн ур чадварт дадлагажин суралцахаар төлөвлөн ажиллаж, суралцаж байгаа юм. Ингэснээр УГТЭ-ийн улсын хэмжээнд өндөр ачаалал хүлээн ажиллаж буй зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний хүрээ өргөжин нэг эмнэлэг дээр төвлөрч буй ачаалал буурах алсын үр дүн хүлээгдэж байгаа юм.
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Мянганы сорилтын сан, ДЭМБ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр “Тархины харвалт, зүрхний шигдээс” төсөл хэрэгжсэнээр 2013 оны 10 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд зүрхний хурц шигдээс, тархины харвалтын лавлагаа тусламж үйлчилгээний өндөр ачааллыг сүүлийн 6 жил тасралтгүй хариуцлагатайгаар үзүүлсээр байгаа билээ
Зочин
2020-09-28
энэ хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.сайн хамт олон шүү.дамдин сүрэнэмэмч