Засгийн газраас баталсан тогтоолын дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн билээ. Ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжлэх энэ хөнгөлөлтөд электрон тоолууртай, цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүд хамрагдах учиртай юм байна. Харин хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлдөггүй, өртэй бол шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжгүй гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–өөс анхаарууллаа.