Ирэх долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 26, 27 Мягмар, Лхагва гарагт өдөр бүх нийтээр амарна.
Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу "Чингис хааны мэндэлсэн" өдөр тохиох юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.
Уг хуулийн:
3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэдэг өдрийг хэлнэ.
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26. /Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ хэмээн заасан байна.
Бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрүүд 2019 онд 14 тохиожээ.