Африкийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 23 хүртэлх насны “Үндэстнүүдийн цомын тэмцээн” энэ сарын 8-ны өдөр эхэлсэн билээ. 11-р сарын 22-ны өдөр аваргаа тодруулах энэ тэмцээн энэ жил египт улсад болж байна. 3 дахь удаагийн залуучуудын үндэстнүүдийн цомын тэмцээн 8 улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Тэмцээний А хэсэгт зохион байгуулагч Египтийн шигшээ баг, Мали, Камерун, Гана, В хэсэгт Нигери, Кот Д Ивуар, Өмнөд Африк, Замбийн шигшээ багууд багтаж, хэсгийн шатны тоглолтуудаа хийгээд байна. А хэсгийг зохион байгуулагч орон Египетийн шигшээ баг 3 хожил 9 оноогоор тэргүүлж, ганын шигшээ баг 6 оноогоор удаалж, хагас шигшээд шалгарлаа. Харин В хэсгээс Кот Д Ивуарын шигшээ баг 2 хожил байгуулж, 6 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Өмнөд Африкийн шигшээ баг 5 оноогоор удаалжээ.
Хагас шигшээд Египетийн шигшээ баг Өмнөд Африкийн багтай тоглох бол В хэсгийг тэргүүлсэн Кот Д Ивуарын шигшээ баг Ганатай өрсөлдөнө. маргааш хагас шигшээ тоглолтууд явагдана.
2015 онд Сенегал улсад болсон 2 дахь удаагийн тэмцээнд Нигерийн шигшээ баг түрүүлж, Алжирын шигшээ баг удаалж байлаа. Энэ удаагийн тэмцээний эхний 3-р байрт орсон шигшээ багууд 2020 оны Токиогийн олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авна.