UBS телевизийн Хөтлөгч, Продюсер Б.Ган-эрдэнэ нь телевизийн салбарт нилээдгүй олон жил ажилласан. Тэрээр өөрийн бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Анхны уран бүтээл болох “MA LO” клипээр үзэгч олондоо бэлэг барих гэж байна. Тус дууны шүлгийг “DANKA” буюу /D.N.K/, аяыг М.Тэмүүжин, хоолой бичлэг “TOONOT LABEL”, мөн “VIDO” энтертайнмент хамтран ажиллаж, өнгөрсөн 10 сард зураг авалтаа дуусгажээ. Түүнийг 2011 оны “Universe best songs” тэмцээний шилдэг 25-д шалгарч байсан гэдгийг андахгүй биз ээ. Шинэхэн клип нь 11-р сарын 23-нд UBS телевизээр цацагдах болно. Харин клип цацагдах үеэр тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа дууны нэртэй холбоотой таавар зохиож, гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа гэнэ. Түүний дараагийнн уран бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэх бөгөөд ирэх оны эхээр цомог гаргах юм байна.