Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнийн Уран зургийн Галарейд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ. Нээлтэд ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, үе үеийн газар тариалангийн салбарын төлөөлөл оролцлоо.