11 дүгээр сарын 19-нд болох үйл явдлын тойм:
08.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нвэтрүүлэх нь” үндэсний чуулган болно.
10.00 цагт СТӨ-нд Ус сувгийн удирдах газрыг үүсгэн байгуулсны 60 жилийн ойн баярын хурал болно.
10.00 цагт Баянзүрх дүүргийн Соёлын ордонд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн талаарх “Хэнийг ч орхигдуулахгүй” өдөрлөг болно. Утас: 99128973, 91919617
10.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд “Дэлхийн философийн өдөр”-т зориулсан “Тогтвортой хөгжил: Ногоон ёс зүй” эрдэм шинжилгээний хурал болно. Утас:99002019
10.30 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн оюутнуудад зориулсан “Түр ажлын байрны өдөрлөг” болно. Утас: 99002019
11.30 цагт ЭМЯ-ны А танхимд “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060
13.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны 10 жилд зориулсан "ТАЛАРХЛЫН 10 ЖИЛ" хүндэтгэлийн ёслол болно.
14.30 цагт Засгийн газрын XI байранд “Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Ажлын байр-дарамтгүй орчин” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
14.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар мэдээлнэ.
12.00 цагт Улс төрийн 20 гаруй нам нэгдэн "Эв нэгдлийн төлөө" анхдугаар зөвлөгөөний талаар мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ноос Их эзэн Чингис хааны онгонтой холбоотой зарим материалыг нийтэд танилцуулна.
11.30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.