ТӨРИЙН БАНК 10 ЖИЛИЙН ОЙГОО ТОХИОЛДУУЛАН САЙН ҮЙЛСИЙН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын топ таван банкны нэг болох Төрийн банкны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа юм байна. Тус банкны хамт олон ойгоо угтан олон ажлуудыг хийж байгаа бөгөөд “Хариуцлагатай банк” сайн үйлсийн аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжийн 4000 орчим ажилтнууд нь өөрсдийн санаачилгаар хандивын аян өрнүүлжээ. Харин уг хандиваар ЭХЭМҮТ /эх нялхас/-ын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа “Хүүхдийн амьсгал дэмжих багаж тоног төхөөрөмж”-ийг худалдан авч бэлэглэсэн байна.