Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхийн зарим улсуудад Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн өдөр болгон тэмдэглэдэг.
1917 онд анх Зөвлөлт Холбоот Улсад бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж байв. Эндээс эхлээд Зөвлөлтийн холбоотон улс орнуудад тэмдэглэх болсон юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 33 оронд энэ өдрийг Эмэгтэйчүүдийн баяр, ОУ-ын Эмэгтэйчүүдийн баяр, Эхчүүдийн баяр гэх зэргээр нэрлэн тэмдэглэж байна.
Эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг орнууд:
Европ тивд:
Албани, Македон, Армени, Азербайжан, Босни Герцеговина, Беларусь, Гүрж, Молдов, Румынь, ОХУ, Украин.
Ази тивд:
Хятад, Киргизистан, Камбож, Казахстан, Лаос, Монгол, Тажикистан, Туркменистан, Тайвань, Узбекистан
Африк тивд:
Ангол, Ардчилсан Конго, Эритрэй, Гвиней Биссау, Мадагаскар, Нигери, Өмнөд Судан, Уганда, Замби
Латин Америкт:
Колумб, Сальвадор,
Номхон далайн бүсэд:
Кирибати
Дэлхийн нийт эмэгтэйчүүд сэтгэл амгалан, аз жаргалаар дүүрэн байг.