1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн "Victoria's secret"-ийг анх үүсгэн байгуулжээ. Шоугаараа дамжуулан загвар өмсөгчдийг алдартай болгодог цорын ганц брэнд бол "Викториа Секрет" юм. Тэгвэл хувцас загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг “Victoria’s Secret” шоуг албан ёсоор зогсоож байгаа тухай тус брэндийг эзэмшигч эзэмшигч “L Brands” компани зарлажээ. Анх 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж ирсэн уг шоуг үзэгчдийн тоо сүүлийн жилүүдэд огцом буурсан үзүүлэлттэй байсан бөгөөд шоуг шинэчлэх тухай зохион байгуулагчид өнгөрсөн тавдугаар сард ярилцжээ.
“Сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэдэг хамгийн өндөр чансаатай загвар өмсөгчдийг нэг дор цуглуулдаг уг шоуг өнгөрсөн жил л гэхэд 3,3 сая үзсэн байна. Тэгвэл энэ тоо 2013 онд 9,7 сая байжээ.
Мөн энэхүү шоу нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг, хүйсээр ялгаварладаг, махлаг болон трансжендер моделиудыг шоундаа оролцуулдаггүй гэх мэтээр маргаан дагуулаад байсан юм. Ингээд хувцас загварын шоу ертөнцийг байлдан дагуулдаг загварын шоу нэгээр хорогдож байна.