Цаг үеийн мэдээ

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Засгийн газрынхаа дэргэд байгуулагдсан Коронавирусийн дэгдэлтийн эсрэг бодлогын хороог 3-р сарын 7-нд зарлан хуралдуулжээ. Энэ хурлаар Коронавирусийн өвчлөлийн тархалтаас шалтгаалан үйлдвэрлэл, үйл ажиллагаа нь ихээхэн доголдож, ашиг орлого нь ихээхэн багасч буй жижигдунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тусгай арга хэмжээ авахаар шийдсэн байна. Энэ арга хэмжээний эхний үйл ажиллагаа болгож, Японы санхүүгийн тусгай сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд “хүүгүй, барьцаагүй хөрөнгө оруулалт”-ыг хийхээр шийдсэн байна. Түүнчлэн, өдөр өнжүүлэх гэх мэт хүүхэд багачуудыг асран хамгаалах газруудад улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.

Д.Төмөрбаатар 

Эх сурвалж: nhk.or.jp

 

Таны сурталчилгаа