Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
1. БНСУ, Япон Улсын нислэгүүдийг болон Эрхүү, Улаан-Үд нислэгүүдийг зогсоосон хугацааг 16 хоногоор нэмж
3-р сарын 28 хүртэл сунгалаа.
2. Европоос ирэх гадны зорчигчдод виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байхаар боллоо. Учир нь европын 41 улсад халдвар тархаад байна.
3. Маргаашнаас буюу 2020.03.09-өөс нөөцийн махыг худалдаанд гаргана. Өдөрт 100 тн махыг 279 цэгээр нийлүүлнэ. Улаанбаатарын хүн амын махны хэрэглээ өдөрт 120 тн байдаг. Ингэж тооцвол 4 сарын турш буюу 7-сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангана.
Түүнчлэн хувийн хэвшлүүдийн бэлдсэн 10 мянган тн махыг дотооддоо нийлүүлнэ. Үр дүнд нь махны үнэ хямдрах нөхцөл бүрдэж байна.
Манай улсын Гурилын нөөц хангалттай байна.
Стратегийн гол хүнсний бүтээгдэхүүнийг албан татваргүй, НӨАТ-гүйгээр импортолох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.